БЗД-ийн 26 дугаар хорооны ...дугаар цэцэрлэгээс менингококкийн дахин нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул шинжилгээ авчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 хорооны 311-р цэцэрлэгт өчигдөр орой менингококк халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлсэн байна.
Мөн өчигдөр менингококкын халдвараар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол гарсан юм.