МУГТ Ё.Басхүүг "Жем интернэшнл" компани “Toyota RAV4” автомашинаар шагнажээ

МУГТ Ё.Басхүүг "Жем интернэшнл" компани “Toyota RAV4” автомашинаар шагнажээ

Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ё.Басхүүгийн жүдо бөхийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсныг тохиолдуулан “Жем интернэшнл” компани “Toyota RAV4” загварын автомашинаар шагнажээ. 

Ё.Басхүү нь 2021, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль, “Токио 2023” их дуулгаас мөнгөн медаль хүртсэн юм.




Өнөөдөр үхэр өдөр

8 цагийн өмнө