Өнгөрөгч лхагва гарагийн шөнө худалдааны онгоц болон “Black Hawk” цэргийн нисдэг тэрэг мөргөлдсөн осол гарсан.
Одоогоор 40 гаруй хүний цогцос олдсон бөгөөд нийт 67 хүн амиа алдсан гэж албаныхан мэдэгдээд буй. Потомак голд эрэн хайх ажиллагаа хийхэд нэлээд хүндрэлтэй байгаа ч ойрын хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Улмаар FAA болон Трампын шинээр томилогдсон Тээврийн нарийн бичгийн дарга Рональд Рейган нисэх онгоцны буудлын ойролцоох нисдэг тэрэгний нислэгийг яаралтай тусламжийн нислэгүүд болон ерөнхийлөгчийн нисдэг тэрэг биш бол түр хугацаагаар хязгаарлана гэж мэдэгдэв.
Харин Армийнхан мөргөлдөж амиа алдсан Black Hawk нисдэг тэрэгний гурван цэргийн хоёрыг штабын ахлагч болохыг тогтоосон байна.
Албаныхан мөрдөн байцаалт явуулсаар байгаа бөгөөд осолдсон цэргийн нисдэг тэрэг 200 футын хязгаараас давсан гэж ерөнхийлөгч Дональд Трамп сошиал медиа дээрээ мэдэгдээд буй. Тэгвэл уг осолтой холбоотой дахин нэг шинэ бичлэг цацагдсан бөгөөд бичлэгт нисдэг тэрэг онгоцыг чиглэн ирж мөргөсөн нь харагджээ.
‼️ BREAKING: New video of yesterday's mid-air collision between a U.S. military helicopter and American Airlines plane over Washington, D.C., has appeared online. pic.twitter.com/pcwnWzm0Me
— NEXTA (@nexta_tv) January 31, 2025