Цагдаагийн байгууллагын 102 дугаарын дуудлагын утсанд энэ оны нэгдүгээр сард нийт телеграм хуудсаар дамжуулан залилан хийсэн гэх 24 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дээрх 24 үйлдлийн улмаас иргэдэд нийт 164 сая 150 мянган төгрөгийн хохирол учиржээ. Иймд телеграм болон цахим хуудсаар дамжуулан бусдад хувийн мэдээллээ өгөх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.