Засгийн газрын лхагва гарагийн /2025.01.29/ хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс хойш хаврын морин уралдааныг зохион байгуулж болох бөгөөд хурдан морь, бөх, сур харваа зэргийг орон нутаг хариуцан зохион байгуулж, хяналтаа тавихаар болсон.
Тэгвэл "Бодь даатгал" компани Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 30 дугаар тогтоол буюу жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс тавдугаар сарын нэгний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглосон тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзсэн тул энэ хугацаанд хурдан морины унаач хүүхдийн даатгалын үйлчилгээг үзүүлэхгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.