ХӨСҮТ-өөс менингококкын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Баянгол дүүрэгт уг халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторид явуулсан шинжилгээний хариуг хүлээж байгааг гэдгийг мэдээллээ.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг:
- Гэнэт өндөр халуурах
- Бөөлжих
- Ядарч сульдах
- Хурц гэрэл, дуу чимээнд эгдүүцэх
- Цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Хоолонд дургүй болох
Урьдчилан сэргийлэх аргууд:
- Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлэх
- Өглөө бүр нүүр гараа угааж, сармис, нимбэг, чацарганын шүүс хэрэглэх
- Өвдөхөөс сэргийлж, өрөөг агааржуулах
- Өдөр бүр гараа тогтмол угаах
- Дархлаа дэмжих витаминтай хоол хүнс хэрэглэх
- Улиралдаа тохируулан дулаан хувцаслах
- Маск зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлэх