Үйлчилгээний газрууд 0 градустай шар айраг, дарсаар үйлчилдэг болно

Үйлчилгээний газрууд 0 градустай шар айраг, дарсаар үйлчилдэг болно

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс 2025 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд  хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллээ.

НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр "2025 оныг бид авлигын эсрэг жил байхаар зарлаж байна. Тэр дундаа нийслэлийн төрийн үйлчилгээний дарамтыг арилгахад хууль эрх зүйг сайжруулахад хамтарч ажиллахаар төсөл хөтөлбөрөө эцэслэн баталж байна. Уг ажиллагааг хоёр зүйлийг чухалчилж байна.

  • Нэгдүгээрт, иргэд шүгэл үлээх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл иргэдтэй хамтарч АТГ, Нийслэлийн прокурорын газартай хамт зохион байгуулж ажиллана.
  • Хоёрдугаарт, үр дүнд хүрч буй шүүр ажиллагааг идэвхжүүлж төрийн албад хэн нэгэн хамаатан, танил талаар биш нээлтэй сонгон шалгаруулалтаар томилно. Гэтэл хэн нэгэн найзуудтайгаа уулзах болоход "0 градустай шар айраг, эсвэл дарс аваад уучих" гэхээр тухайн үйлчилгээний байгууллагад байхгүй, үүгээр үйлчилдэггүй.

1,6 сая хүн амтай нийслэлийн иргэд аятай, тухтай орчинд амьдрахыг л хүсэж байгаа. Тиймээс богино, дунд, урт хугацаандаа гэмт хэргийн гаралтыг багасгах бодлогыг гаргана. Аж ахуй нэг байгууллага дээр гэмт хэрэг гарлаа гэхэд дахин тэнд зөрчил, хэрэг гаргахгүй тал дээр анхаарч ажиллана.

Сүүлийн үед согтууруулах ундаанаас улбаатай гэмт хэргийн гаралт  ихсэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь нь согтуугаар үйлдэгдэж, эрүүгийн гэмт хэргийн 30 гаруй хувь нь мөн согтуу, 29 хүртэлх насны 24 мянган залуус ял эдэлж байна, харамсалтай тоо. Бид цаашдаа архины хамаарал, архинаас шалтгаалсан гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авахгүй бол Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан ажил зохион байгуулах боломжгүй.

Бид "Намайг алгас", "Битгий архи өг" гэх мэт нөлөөллийн олон ажлыг зохион байгуулсан. Гэтэл хэн нэгэн найзуудтайгаа уулзах болоход "0 градустай шар айраг, эсвэл дарс аваад уучих" гэхээр тухайн үйлчилгээний байгууллагад байхгүй, үүгээр үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл үйлчилгээний газрууд иргэдэд 0 градустай шар айраг, дарсаар үйлчилдэг байх боломжийг бүрдүүлнэ. Энэ ажлыг хийж үзнэ гэж бодож байна. Энэ бол гэмт хэрэг, зөрчлийг багасгах олон аргын ердөө нэг нь юм.

Нөгөө талдаа бидний нэг зайлшгүй мэдэх зүйл бол хүн бүр гар утсаараа мэдээллээ авч байна. Гэтэл монголчууд гаднын байгууллагатай нийлж монголчуудыгаа хулхидах, цахим залилан хийх нь улам бүр даамжирч байна. Хамгийн харамсалтай нь залилуулж буй 10 хүн тутмын 7 нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд байна. Тиймээс цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарна" гэв.