Менингококкын халдвараар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас баржээ

Менингококкын халдвараар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас баржээ

ХӨСҮТ-ээс менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр менингококкын халдвараар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас барсан гэх харамсалтай мэдээллийг өглөө. Тодруулбал, Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч харамсалтай нь үдээс өмнө эндлээ. 2024 онд тус халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2 тохиолдол батлагдсан. Улмаар батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтай нь өнөөдөр /2025.01.31/ эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан байна.