ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-ны /2024.12.06/ өдөр хэлэлцээд дээрх нэр бүхий хүмүүсийг "гэм буруугүй" гэж үзэж, цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгасан шийтгэх тогтоолд прокуророос эсэргүүцэл бичжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, прокуророос Д.Нямхүү, Д.Баярхүү нар нь бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.