ВИДЕО: "Менингокк халдвар авсан гурван настай хүүгийн бие маш хүнд, ХӨСҮТ-д байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

ВИДЕО: "Менингокк халдвар авсан гурван настай хүүгийн бие маш хүнд, ХӨСҮТ-д байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.01.30/ томуу томуу төст өвчин болон менингокк дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, менингоккийн халдвар бол маш төвөгтэй халдваруудын нэг. Менингоккийн халдвар үүсгэдэг тусгай, агаар дуслаар дамждаг нянгийн халдвар байдаг. Агаар дуслаар халддаг, өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон халдвар хордлогын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчинд тооцогддог. ХӨСҮТ-ээс улс даяар хийж байгаа тандалтын мэдээгээр таваас арван жилийн үечлэлтэй менингокк халдвар дэгддэг гэж үздэг. 2025, 2026 он бол менингоккийн дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. Ихэвчлэн 3-9 насны хүүхдүүд өвддөг. Өвчлөлийн явц хоёр хэлбэрээр явагддаг. Нэг нь, менингокк буюу тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж буюу ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, татах, халуурч, биеийн байдал дорддог. Нөгөө хэлбэр нь болохоор менингоккцин буюу арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт гарч, халдвар хордлогын шокоор илэрдэг. Энэ хэлбэр  бол хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван түвшинтэй. Мөн энэ тохиолдолд бөөрний дээд булчирхайд үхжилт өгсөн тохиолдолд 100 хувийн нас барах эрсдэлтэй. Цахилгаан менингоккийн үед биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг. Налайх дүүрэгт гарсан тохиолдол бол оношлох гэж, эмчид үзүүлэх гэж маш их хугацаа алдсан байсан. Биеийн байдал маш хүнд байсан. Бид халдвар хамгааллын дүрмийнхээ дагуу сэхээний эмч болон тандалтын эмч нар багаар цаг хугацаа алдалгүй хүрч ажилласан. Маш хүнд тохиолдол байсан. Төв эмнэлэгт авчирч эмчлэх зайлшгүй шаардлага байсан учраас зөөвөрлөн авчирч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Харамсалтай нь хүүхдийн биеийн байдал маш хүнд байна.