АНУ-ын Хавайн арлын Хонолулу хотын “East-West Center” галерейд монгол уран бүтээлчдийн “Healing Nature” контемпорари үзэсгэлэн ирэх сарын 9-нөөс тавдугаар сарын 4 хүртэл гарахаар болжээ.
Ирэх сарын 9-нд болох үзэсгэлэнгийн нээлтийн үеэр урлагийн тоглолт үзүүлэхээс гадна уран бүтээлчид калиграфаар бичих аж. Үзэсгэлэнд, Б.Номин, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Ж.Анунаран, Д.Амараа, Д.Соёлмаа, Э.Энхзаяа, Э.Цагаанцоож, Б.Дөлгөөн, Х.Энхномин, О.Үржинханд, Ц.Бямбажав нар бүтээлээ дэлгэнэ. Тэд нүүдэлчин соёл, орчин үеийн монголчуудын амьдрал, уламжлалт хувцас, байгаль, тайвршах аргуудын өөрчлөлт, харилцан шүтэлцээнд тулгуурлан уран бүтээлээ төрөл бүрээр туурвижээ.