Орон нутгийн цагаар лхагва гараг /2025.01.29/-ийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод 60 зорчигч багийн дөрвөн гишүүнтэй иргэний агаарын тээврийн онгоц Америкийн армийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж, нийт 67 хүн амиа алдаад байна.
Тэгвэл шумбагчид өчигдөр /2025.01.30/ Вашингтон хотын "Потомак" голын ёроолоос зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг олсон байна. Албаны эх сурвалжууд, "нислэгийн параметр, нисгэгчийн бүхээгийн бичигч гэсэн хоёр хар хайрцаг хоёулаа олдсон" гэдгийг баталсан байна. Иймд хар хайрцагны бичлэгийг ослын газрын ойролцоо байрлах АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.
Эх сурвалж: BBC