Голын мөс рүү цөмөрч орсон машиныг дөрвөн хоногийн дараа татан гаргажээ

Голын мөс рүү цөмөрч орсон машиныг дөрвөн хоногийн дараа татан гаргажээ

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин 01.26-ны өдөр голын мөс рүү цөмөрч орсон гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 15:07 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргажээ.