Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байхаар заасан.
Тодруулбал, хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан авлигын гэмт хэргийн анхан болон давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэхээр тусгасан юм.
Тэгвэл энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх авлигын гэмт хэргийн шүүх хуралдааныг шууд дамжуулж эхэллээ.
ВИДЕО:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, нээлттэй явагдсанаар олон нийт үнэн зөв, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шууд хүлээн авах боломжтой болж байна. Шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулахад техникийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, хүний нөөц шаардлагатай ч дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ийнхүү дамжуулалт хийж буй нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.