Пүрэв гараг /2025.01.30/-ийн орой нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж, Вашингтон хотын "Потомак" голд унасан "American Airlines" компанийн зорчигч тээврийн онгоцонд 64 хүн явсан гэдгийг АНУ-ын албаны хүмүүс батлаад байна. Тэгвэл "American Airlines" компанийн онгоцонд уран гулгалтын нийгэмлэгийн "хэд хэдэн гишүүн" сууж явсан гэдгийг АНУ-ын удирдах байгууллага мэдэгдсэн байна. Тодруулбал, "эдгээр тамирчид, дасгалжуулагчид болон гэр бүлийн гишүүд Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцаж ирсэн" гэжээ.
Эх сурвалж: CNN