Пүрэв гараг /2025.01.30/-ийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод армийн нисдэг тэрэг "American Airlines" компанийн зорчигч тээврийн онгоцтой агаарт мөргөлдсөн осол гараад байна. Тэгвэл осолдсон хоёр онгоц хоёулаа усанд байгаа бол "American Airlines" компанийн онгоцонд 64 хүн, цэргийн нисдэг тэргэнд гурван хүн байсан" гэж Вашингтон хотын дарга Муриэль Баузер мэдэгджээ. Мөн тэрээр "Одоо анхаарах зүйл бол хүмүүсийг аврах явдал бөгөөд манай бүх ажилтнууд үүнд анхаарлаа хандуулж байна" гэж нэмж хэлжээ. Өмнө нь CNN агентлагийн мэдээлснээр "American Airlines" компанийн осолдсон онгоцонд 60 зорчигч, багийн дөрвөн гишүүн байсан гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: CNN