Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако нар долоодугаар сарын эхээр Монгол Улсад айлчилна

Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако нар долоодугаар сарын эхээр Монгол Улсад айлчилна

Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако нар ирэх долдугаар сарын эхээр 7 хоногийн хугацаатай Монголд Улсад албан ёсны айлчлал хийх талаар хоёр улс албаны түвшинд ярилцаж байна гэж Японы Nippon хэвлэл мэдээлжээ.

Энэхүү айлчлал нь эзэн хаан сэнтийдээ заларснаас хойш олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хилийн чанадад хийж буй гурав дахь албан ёсны гадаад айлчлал болох юм. Эзэн хаан, хатан хоёр 2023 онд Индонез, 2024 онд Их Британид айлчилсан билээ. Эзэн хаан өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах хунтайжийн хувиар Монгол Улсад айлчилж байсан юм. Уг айлчлалын үеэр тэрбээр Монголын хамгийн том баяр наадамд оролцож, Дэлхийн II дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудад хүндэтгэл үзүүлэн Улаанбаатар хотын ойролцоох хөшөөнд цэцэг өргөж байв. Дайны дараа ЗХУ 14 мянга орчим Японы олзлогдсон цэргүүдийг Монголд шилжүүлснээс 1700 гаруй хүн амь насаа алдсан байна.