АНУ-ын нийслэл Вашингтон хотын "Рейган" нисэх онгоцны буудлын ойролцоо зорчигч тээврийн онгоц, цэргийн нисдэг тэрэг мөргөлдөж "Потомак" голд унасан осол гарсан нь олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын анхааралд ороод байна. Тэгвэл энэхүү ослын бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.
ВИДЕО:
ВИДЕО: АНУ-ын армийн нисдэг тэрэг зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөж буй бичлэг цахим орчинд нийтлэгджээ pic.twitter.com/pYVY4UhCLM
— iSee.mn (@iSee_MN) January 30, 2025
Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Потомак" голд унасан зорчигч тээврийн нисэх онгоцонд 60 орчим хүн зорчиж явсан" гэжээ. Харин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдсөн АНУ-ын армийн "Black Hawk" нисдэг тэргэнд багийн гурван гишүүн байсан гэж АНУ-ын батлан хамгаалахын яамны албаны хүн мэдэгдсэн байна. Харин урьдчилсан мэдээллээр ослын газраас хэд хэдэн хүнийг аварсан байна.
Эх сурвалж: CNN