ШУУРХАЙ: Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалаа

ШУУРХАЙ: Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалаа

Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон “Хас”-ын гэх тодотголтой өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдоод байсан. 

Тэгвэл тус хэргийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Давж заалдах шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт анхан шатны торгох ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргалаа.  

Хэргийн талаар эргэн сануулахад, Ч.Ганхуяг, Ч.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.