Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол өчигдөр /2025.01.29/ бүртгэгдсэн байна. Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж.
ВИДЕО:
Тэгвэл менингококкт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар шинж тэмдэг илэрдэг, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Энэхүү өвчин нь халдварлахдаа хурдан тул 2-7 хоногт шинж тэмдэг илэрдэг. Иймд иргэд хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө болон дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөв.