Хятадын "DeepSeek" чатботын эмзэг байдлыг АНУ-ын "Wiz" компани тодорхойлж, яаралтай мэдэгджээ

Хятадын "DeepSeek" чатботын эмзэг байдлыг АНУ-ын "Wiz" компани тодорхойлж, яаралтай мэдэгджээ

Америкийн "Wiz" гэх компани сүүлийн үед олон нийтийн анхааралд ороод буй Хятадын deepseek компанийн чатботын эмзэг, сул байдал буюу хэрэглэгчдийн талаарх нууц мэдээллийг "олон нийтэд нээлттэй мэдээллийн сан"-аас илрүүлжээ. Үүнд хэрэглэгчдийн нууц үг зэрэг сая гаруй бичлэг орсон байна. 

Иймд асуудлыг deepseek-д "нэн даруй" мэдэгдсэн бөгөөд үүний дараа Хятадын компани эмзэг байдлаа яаралтай засчээ. Учир нь deepseek хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд  анхаарлаа хандуулж байх хооронд "Wiz"-ийн баг түүний гадаад аюулгүй байдлыг үнэлж, болзошгүй эмзэг байдлыг тодорхойлжээ. Тодруулбал, энэхүү эмзэг байдал нь гадны хандлагаас ямар нэгэн баталгаажуулалт, хамгаалах механизмгүйгээр deepseek-ийн мэдээллийн санг бүрэн хянах боломжийг олгож байжээ. Сонирхуулахад, Америкийн "Wiz" гэх компани нь мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг байна. 

Эх сурвалж: BBC