Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан /2 эмэгтэй бага насны хүүхэд/ жолоочийн хамт 01.29-ний өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 21:42 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай иргэн Т /25 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/, Т /26 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/, жолооч Ш /27 настай, эрэгтэй/ нарыг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, тусламж үзүүлжээ.