Засгийн газрын шийдвэр гарсан даруйд Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Хурдан морины уралдаан" хийхийг хориглох захирамж гаргажээ

Засгийн газрын шийдвэр гарсан даруйд Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Хурдан морины уралдаан" хийхийг хориглох захирамж гаргажээ

Өчигдөр /2025.01.29/ болсон Засгийн газрын хурлаар "хаврын морин уралдаан"-ы зохион байгуулалтыг аймаг, орон нутгийн удирдлагууд шийдвэрлэдэг болгосон нийгэмд багагүй маргаан дагуулаад байна. 

Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс хойш хаврын морин уралдааныг зохион байгуулж болох бөгөөд хурдан морь, бөх, сур харваа зэргийг орон нутаг хариуцан зохион байгуулж, хяналтаа тавихаар болсон. 

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын 2019 онд гаргасан 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар болж байна. Хугацааг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг нь хариуцан шийдэхээр болж байгаа. Хууль бусаар нэг, хоёрдугаар сард уралдаан зохион байгуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох, хаврын морин уралдаан зохион байгуулах тохиолдолд 12-оос дээш насны хүүхдээр унуулах гэж ёстой гэсэн чиглэлийг өгч байгаа" гэсэн юм.

ВИДЕО: 

Тэгвэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга С.Бат-Оргил "Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох" тухай захирамж гаргажээ.

Тэрээр тус захирамждаа, "Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаа, бооцоот уралдаан, мялаалга найрын уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулах, оролцохыг хориглосугай. Өөв хаврын байгаль цаг агаарын таагүй нөхцөлд морины уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг олон нийт, ялангуяа уяачид, эцэг эхчүүдэд цаг алдалгүй сурталчилж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнууд, морин уяачдын холбооны тэргүүн нарт үүсэг болгосугай” гэжээ. 

 

 




Өнөөдөр гахай өдөр

40 минутын өмнө