Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол өнөөдөр /2025.01.29/ бүртгэгдсэн байна. Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж.
Мөн Налайх дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийж эхэлжээ. Голомт сургуулийн Бага сургууль болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг маргаашаас эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж байгаа аж. Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагт хандахыг зөвлөлөө.