Монгол иргэд хориотой хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулж ирэх гэж байгаад Буриадын хил дээр баригджээ.
Тодруулбал, Хиагт олон улсын боомт, Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод дүрэм зөрчсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Монгол Улс, ОХУ-ын иргэд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй 35 кг самар, 144 кг нэр төрлийн хатаасан жимс, 2 кг чага мөөг тээвэрлэж яваад баригджээ. Энэ нь "Ургамлын хорио цээрийн тухай" Холбооны хуулийг зөрчсөн бөгөөд хорио цээрийн организм тархах аюулыг бий болгож байна гэж Россельхознадзорын Бүгд найрамдах улсын албанаас мэдээлэв. Улмаар зөрчил гаргасан этгээдүүдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд хорио цээрийн дэглэмд орсон бүтээгдэхүүнийг ОХУ-д буцаажээ.