Сүүлийн үед зарим иргэд бусдын нэр, зовлонгоор нэр барьж, элдэв төрлийн залилах гэмт хэрэг үйлдэх явдал гарах болсон.
Тэгвэл "Өнөр бүл" хүүхдийн төвийн нэрийг барьж залилах гэмт хэрэг үйлдэгдэх болсон талаар тус төвөөс анхааруулга гаргажээ. Тус анхааруулгад "Манай төвийн нэрийг барьж хандив цуглуулах нэрийдлээр цахим залилан хийж байгаа бололтой. Хэд хэдэн хүнээс гомдол ирсний дагуу судлан үзээд энэхүү постийг оруулж байна. Бид энэ хүнтэй огт хамааралгүй, манай байгууллагатай холбогдож байгаагүй шүү. Тиймээс та бүхэн сонор сэрэмжтэй байгаарай" гэжээ.