Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсчээ

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.5 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Улаанбаатар хотод 2025.01.27-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

Тодруулбал, хонины ястай мах нэг кг нь 15642 төгрөг байсан бол 15836 төгрөг болж 1.2 хувиар, үхрийн ястай мах нэг кг нь 19008 төгрөгөөр зарагдаж байсан бол 19220 төгрөг болж 1.1 хувиар, нэгдүгээр зэргийн гурил кг нь 2220 төгрөг байсан бол 2226 төгрөг болж 0.3 хувиар тус тус өссөн байна. Улмаар Улаанбаатар хотод өнөөдөр инфляци 9.1 хувьд хүрээд байгаа юм.