ВИДЕО: Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээд автомашинаа орон сууцны дунд үлдээгээд өөрөө зочид буудалд нуугдаж байжээ

ВИДЕО: Цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтсан этгээд автомашинаа орон сууцны дунд үлдээгээд өөрөө зочид буудалд нуугдаж байжээ

Цахим орчинд өчигдөр /2025.01.28/ орой нэгэн машины жолооч шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг мөргөөд зугтаж буй бичлэг цацагдсан.

ВИДЕО: 

Уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Албаны ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Өчигдөр орой буюу 2025 оны нэгдүгээр сарын 27-ны үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар зугтсан хэргийн талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тухайн осол нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоо орчимд 16:50 цагийн орчимд болсон. Цагдаагийн алба хаагч батлагдсан хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэж байхад "Тоёото харрьер" маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний үргэлжилсэн цагаан шугам давж эргэх явцанд нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан байна. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч Г нь алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж, улмаар тээврийн хэрэгслээрээ мөргөж, хэргийн газраас зугтсан болох нт тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудлаас олж тогтоосон. Түүнийг зочид буудлаас олж саатуулахад 2,96 хувийн согтолттой байсан. Жолооч тээврийн хэрэгслээ орон сууцны дунд үлдээсэн байсныг саатуулах байранд аваачсан байгаа" гэдгийг тодотголоо. 

Харин мөргүүлсэн албан хаагчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, гэмтлийн зэргийг тогтоолгохоор ажиллаж байгаа аж.