АНУ-ын Аляск дахь "Эйэлсон" цэргийн баазад 100 гаруй сая ам.долларын үнэтэй F-35 сөнөөгч онгоц осолдож, азаар нисгэгч нь бэртэж гэмтээгүй Бассетийн армийн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг явдал өчигдөр /2025.01.28/ гарсан байна. Тус F-35 сөнөөгч онгоц нь "Эйэлсон" цэргийн баазад бэлтгэл сургуулилт хийж байсан бөгөөд нисгэгч нь "нислэгийн явцад гэмтэл гарсан" гарсан гэж мэдэгдсэн байна. Харин "Эйэлсон" цэргийн баазаас гаргасан мэдэгдэлд "АНУ-ын Агаарын цэргийн хүчинд ийм осол дахин гарах магадлалыг багасгахын тулд нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэжээ.
Эх сурвалж: Reuters.com
ВИДЕО:
BREAKING:
— Visegrád 24 (@visegrad24) January 29, 2025
An F-35 has crashed in Alaska pic.twitter.com/DyLgJL3fNh