Өчигдөр /2025.01.29/ Японы онцгой байдлын алба Токио хотын ойролцоо авто зам дээр үүссэн том нүхэнд унасан ачааны автомашины жолоочийг аврахаар олон цагаар ажилласан хэрэг явдал гарчээ. Авто зам дээр үүссэн тус нүх нь 10 метр орчим өргөн, 5 метр гүнтэй байгаа бөгөөд гүний ус ихтэй намагтай газар байсан учраас авто зам цөмөрсөн гэж таамаглаж байгаа аж. Мөн тус нүхнээс болж замын хөдөлгөөн саатахад хүргэсэн тул замын цоорхойг яаралтай засахаар инженерүүд цаг наргүй ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: NEXTA
In Japan, a truck plunged into a massive sinkhole at a busy intersection
— NEXTA (@nexta_tv) January 28, 2025
The incident occurred near Tokyo. The sinkhole measures approximately 10 meters wide and 5 meters deep. The truck was retrieved using a crane.
The collapse likely happened because the road was built on… pic.twitter.com/xD9Oc7EC6t