Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг олоогүй, эрэн сурвалжилж байгаа тул шүүх хурлыг дахин хойшлууллаа

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг олоогүй, эрэн сурвалжилж байгаа тул шүүх хурлыг дахин хойшлууллаа

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадорж нь шүүх хурлын өмнө дахин оргон зайлсан учир эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн байсан билээ.

Тэгвэл Б.Бямбадоржийн өнөөг хүртэл олоогүй эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж. Хэдийгээр Б.Бямбадоржийг олоогүй, эрэн сурвалжилж байгаа ч түүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн хурал товлогдсоор байна. 

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 27-ны  /2025.01.27/ өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлож, шүүх хурлыг мөн хойшлуулсан байна.