Т. Оргил: Төрөөс НӨАТ-ыг багасгаж аж, ахуй нэгжүүдийг дэмжих хэрэгтэй байна

Т. Оргил: Төрөөс НӨАТ-ыг багасгаж аж, ахуй нэгжүүдийг дэмжих хэрэгтэй байна

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ болж байна.

ВИДЕО: 

Энэ үеэр "Хасу Мегаватт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Оргил, "Манай компанийн хувьд ковидын хүндрэлээс хойш татварын асуудлууд үүсч эхэлсэн. Татварын хэмжээний хувьд мэдээж НӨАТ татварыг бууруулахыг дэмжиж байгаа. Үүнээс гадна манай компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний салбар улсын тулгуур салбар. Тэгэхээр эрчим хүчний салбар гэх мэт томоохон салбараа дэмжээсэй гэж хүсч байна. НӨАТ-ын татвар бол далд эдийн засгийг ил болгох ёстой. Ачаалалтай байх тусам хүмүүс зугтахыг хүснэ. Төсвийг бүрдүүлэх хэмжээний татвар биш" хэмээн ярьсан юм.