БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан монгол иргэд цагдаа нараас зугтаж, дөрвөн давхрын цонхоор үсэрч бэртжээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан монгол иргэд цагдаа нараас зугтаж, дөрвөн давхрын цонхоор үсэрч бэртжээ

БНСУ-ын Бүчон хотын нэгэн орон сууцны хороололд хууль бусаар оршин сууж байсан монгол иргэд цагдаа нараас зугтаж, хоёр иргэн нь барилгын дөрвөн давхраас үсэрч гэмтсэн осол гарсан талаар тус улсын "1Gan news" мэдээлжээ. 

Тодруулбал, нэгдүгээр сарын 27-ны өглөөний 04:28 цагийн орчимд Бүчон хотын Ёволдон хотхонд "монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо зодолдоод байна" гэх дуудлагыг хотхоны оршин суугч цагдаад мэдэгджээ. Улмаар цагдаа нар хаалгыг онгойлгохыг шаардахад н.А (эрэгтэй, 30 орчим насны) болон Б (эмэгтэй, 40-өөд настай) нарын дөрвөн монгол иргэн байсан бөгөөд ​​хоёр нь орон сууцны дөрвөн давхраас үсэрч гэмтсэн байна.

Дөрвөн давхрын цонхноос үсэрсэн А гэх монгол иргэн шагайндаа хөнгөн гэмтэл авсан бол Б нь хаягдал хогон дээр унасны улмаас бэртээгүй гэжээ. Улмаар дөрвөн монгол иргэнийг баривчилж, байцааж байгаа бөгөөд шалгалтын явцад Монгол Улсын иргэд бөгөөд хууль бусаар тус улсад оршин сууж байсан нь тогтоогджээ.