АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын армийн талаар дөрвөн захирамжид гарын үсэг зурснаа зарласан байна. Энэхүү захирамжаараа Д.Трамп амласан ёсоороо зэвсэгт хүчинд "хүний зөвхөн хоёр биологийн хүйсийг хүлээн зөвшөөрөх"-ийг цэргийнхэнд тушаажээ.
Тодруулбал, цэргийн албан хаагчийн хүйсийг тодорхойлосон асуултад өргөдөл гаргагч нь биологийн хүйсээ эрэгтэй, эмэгтэйгээс "өөр хүйст харьяалагддаг" буюу трансжендэр гэсэн мэдүүлэг нь цэргийн албаны дүрэмд харшилж байна гэсэн аж. Дэлхийн агентлагуудын мэдээлснээр Д.Трамп Вашингтоноос Флорида дахь эдлэн газар руугаа явах замдаа нисэх онгоцонд зарлигт гарын үсэг зурсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.