Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч Trip.com цахим хуудсаар Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам болсон юм.
Тэгвэл Trip.com-с “Strategic Partnership Destination of the Year” өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгчээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Trip.com платформын хагас тэрбум хэрэглэгчид Монгол Улс руу нислэг захиалах, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ шууд худалдан авах авах боломжтой болсон нь аялал жуулчлалын салбарт шинэ боломжийг нээсэн юм.