"Уранд хордсон малын махыг Улаанбаатарт авчирч борлуулах гэж байна" зэргээр худал мэдээлэл тараасан Б.Цэгмидэд ял оноожээ

"Уранд хордсон малын махыг Улаанбаатарт авчирч борлуулах гэж байна" зэргээр худал мэдээлэл тараасан Б.Цэгмидэд ял оноожээ

Иргэн Б.Цэгмид олон жил "уран"-ы төслийг эсэргүүцэж, мэдээлэл хийж ирсэн. Тухайлбал, "Уран хортой", "Ураны аюулаас үүдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал мутацид орж, үхэж байна", "Уранд хордсон малын махыг Улаанбаатарт авчирч зах дээр худалдан борлуулах гэж байна" гэхчлэнгээр урантай холбоотой сөрөг мэдээллийг 15 жил нийгэмд түгээсэн байдаг.

Тэгвэл иргэн Б.Цэгмид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "худал мэдээлэл тараах" зүйл ангиар буруутгагдаж, шүүхээс эрүүгийн ял шийтгэгджээ.

Түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд "худал мэдээлэл тараасан" гэм буруутай тооцож, нэг сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Энэ ч утгаараа тэрбээр өдгөө өрнөж буй "уран төсөл"-ийг эсэргүүцэж буй хэсэг иргэдийн тэмцлээс нэрээ татсан байж болзошгүй байгаа юм.