ШУУРХАЙ: БНСУ-аас Монголд суух Элчин сайд асан Ким Жон Гүг эрх мэдлээ урвуулан ашиглаж, монгол иргэнд хууль бус виз олгосон гэж торгох ял оногдуулжээ

ШУУРХАЙ: БНСУ-аас Монголд суух Элчин сайд асан Ким Жон Гүг эрх мэдлээ урвуулан ашиглаж, монгол иргэнд хууль бус виз олгосон гэж торгох ял оногдуулжээ

Монгол Улсад БНСУ-аас суух Элчин сайдаар ажиллаж байсан Ким Жон Гүг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, хугацаанаас нь өмнө солих шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жон Гүг үүрэгт ажилдаа орсноос хойш 1 жил 3 сар орчмын дараа сольж, тус яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Чой Жин Воныг Монгол Улсад суух элчин сайдаар томилсон билээ. Үүний дагуу эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Элчин сайд асан Ким Жон Гүг прокуророос яллагдагчаар татан шалгаж байсан юм. 

Тэгвэл энэ сарын 24-ний өдөр Сөүл хотын дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5-2-р хэлтэс (Даргалагч шүүгч Ким Ён Жун, Ким Жи Сон, Со Бёнжин нар) Элчин сайд асан Жон Жэ Намыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус виз олгосон, ажилчид эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан хэмээн 6 сая воны торгох ял оногдуулсан байна.