Анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн П.Батчулууны бие муудаж, гуравдугаар эмнэлэгт хүргэгджээ

Анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн П.Батчулууны бие муудаж, гуравдугаар эмнэлэгт хүргэгджээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан П.Батчулууны биеийн байдал муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уузлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ. Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсч болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардалагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлэгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана" хэмээн цахим сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө