О.Номинчимэг: Хуулийн зохицуулалтад ороогүй, хаана ч хамаагүй зардаг электрон тамхинаас татвар авдаг болгох хэрэгтэй /ВИДЕО/

О.Номинчимэг: Хуулийн зохицуулалтад ороогүй, хаана ч хамаагүй зардаг электрон тамхинаас татвар авдаг болгох хэрэгтэй /ВИДЕО/

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн өнөөдөр /2025.01.27/ Төрийн ордонд болж байна. Энэ хүрээнд  УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах мэдээллийг өгөв.

ВИДЕО:

Тэрбээр, "Тамхи борлуулах цэгийн тухайд буюу сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайнд янжуур тамхи худалдаалахыг хориглох тухай хууль хэрэгжихээ больсон байна. Уг хуулийн зорилт бол өсвөр насны хүүхдүүд буюу сурагчдын ойр орчимд хаа хамаагүй тамхи ил задгай байхыг бууруулах зорилготой. Мөн түүнчлэн баар, ресторанууд тамхины цэгтэй болчихсон учраас тамхигүй орчин үгүй болж байна. Гадаа гудамжинд ч ил задгай тамхи татах нь дам тамхидалт болж байгаа учраас цэгүүдийг өөрчлөх шаардлагатай.

Үүнээс гадна электрон тамхи гэх мэт янжуураас гадна тамхин бүтээгдэхүүн дээр зохицуулалт хийх хэрэгтэй байгаа. Тодруулбал, янжуур тамхи дээр татварыг нэмэгдүүлэх, электрон тамхинаас татвар авдаг болох хэрэгтэй. Энэ удаагийн ажлын хэсэг нөлөөлөлд автахгүйгээр шийдэл гаргаад хууль өргөн барьна" гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө