ВИДЕО: Нярайн хүйн халдварт өртөж, хохирсон иргэн “гомдолтой байна” гэв

ВИДЕО: Нярайн хүйн халдварт өртөж, хохирсон иргэн “гомдолтой байна” гэв

Нярайн хүйн халдварт өвчний улмаас хохирсон иргэн өнөөдөр /2025.01.27/ мэдээлэл хийж байна.

ВИДЕО:

Миний хувьд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас болж хохирсон иргэн байна. Учир нь 1970-1980 онуудад манай орны төрөх эмнэлгүүдэд нярайн хүйн халдвар дэлгэрч олон нярай эндсэн байдаг. Энэ нярайн хүйн халдварт өвчний улмаас амьд үлдсэн хүүхдүүд эрүүл мэндийн хувьд тодорхой хэмжээний асуудалтай том болсон. Миний хувьд арьс, гоо үзэсгэлэнгээ алдаж, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудалтай, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Тиймээс 2022 онд Монгол Улсын хүний эрхийн комисст хандсан. Улмаар Хүний эрхийн комиссоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Энэ хүнийг төрөөс харж үзэх, зайлшгүй анхаарах хэрэгтэй иргэн байна” гэж үзсэн албан бичиг илгээсэн. Би өөрийнхөө тухай энэ асуудлаар маш олон байгууллага, хувь хүмүүстэй уулзаж явсан. Би өөрийнхөө асуудлыг бичсэн өргөдөл гомдлоо Төрийн ордны гадаах шуудангийн хайрцагт үлдээсэн. Хамгийн сүүлд би 2024 оны наймдугаар сард Монгол Улсын Их Хурлын хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, хүний эрхийн дэд хорооны дарга УИХ-н гишүүн М.Нарантуяа нарт өөрийнхөө өргөдөл гомдлыг өгсөн. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй байна. Тийм учраас би өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна гэв.