УЕПГ: Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон

УЕПГ: Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон

Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болж, анхан шатны шүүхээс Ц.Хуланд оноосон 9.6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 8.1 жил болгосон бол Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн билээ.

Харин Улсын Дээд шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзсанаар давж заалдах шатны магадлал хэвээр үлдсэн юм. Харин өнөөдөр "Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг Ерөнхийлөгчийн зүгээс дахин шалгах чиглэл өгсөн" гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар прокуророос тодруулахад "Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон" гэх хариултыг өглөө. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгч ийм үүрэг өгөх эрх Үндэс хууль, бусад хуулиар ч олгогдоогүй" гэдгийг тодотгожээ.