Т.Мөнхбаяр: Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллахгүй. Шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа эдэлж байгаа

Т.Мөнхбаяр: Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллахгүй. Шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа эдэлж байгаа

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалдыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг гурван шатны шүүх хэлэлцээд давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж байсан билээ. 

Тодруулбал,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн" байдаг. 

Тэгвэл Б.Махбалын ялыг "тэнсэх" боломжтой эсэх талаар УЕПГ-ын ЯЭАХТХ-н ахлах прокурор Т.Мөнхбаяраас тодруулахад "Б.Махбал ШШГЕГ-ын харьяа Багануур дүүргийн 427 дугаар хаалттай, нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад ялын тооцоо буруу бодогдож, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан асуудал гарсан. Энэ асуудлаар прокуророос эсэргүүцэл бичиж, эсэргүүцэл биелэгдсэн. Одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу хоригдол Б.Махбал нь шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа эдэлж байгаа" гэлээ.