“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны өдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгаж байсан билээ.
Гэсэн ч үүнээс нэг сарын дараа “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа, тус компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл тус хэргийг шалгах ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодруулахад "Р.Базар нарт холбогдох хэрэгт хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажиллагаа хараахан дуусаагүй" гэх тайлбарыг өглөө.