УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг УЕПГ-аас мэдээллээ

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг УЕПГ-аас мэдээллээ

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх үндэслэлээр яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа билээ. 

Харин шалгалтын явцад тэрбээр "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна" хэмээн өргөдлөө гаргаж, чөлөөлөгдсөн. Улмаар эргэн ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Ц.Гансүлд "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбоотой хэргийг шалгаж байна. Тухайн хүнийг гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн" гэдгийг тодотголоо.