Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн /2025.01.24/ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ипотекийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, "Ипотекийн зээлийн мкв-ийг жижиг болгох нь алдаа. Манай улс хүн амаа өсгөх бодлого барьж байгаа. 40 мкв байранд залуу гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй болох боломжтой вэ. Ипотекийн зээлийн журам нь 160 сая хүртэлх төгрөгийг 6 хувиар олгодог. Худалдан авагч үлдсэн хэсэг дээрээ энгийн банкны зээл авч болно. Тэгэхээр мкв-аар хязгаарлана гэж ярихаа болих ёстой. Хүн амаа ихэсгэх бодлоготой байгаа юм бол ипотекийн зээлийг 120 мкв хүртэлх байранд олгох нь зөв. Олон улсын жишээ бий. БНСУ, БНХАУ, Япон, Сингапур зэрэг улсууд орон сууцны бодлого дээрээ алдчихсан. Хүн амын хөгшрөлт явагдаад байгаагийн нэг шалтгаан нь байрнууд нь ихэвчлэн жижиг мкв-тай байдаг" гэжээ.