Засгийн газар 2017 оноос "Насны хишиг" хөтөлбөр хэрэгжүүлж Монголын уламжлалт баяр Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө ахмадуудад мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн.
Энэхүү хөтөлбөрт хамрагдаж тэтгэмж авах ахмадуудын тоо энэ жил 26 мянгаар нэмэгдэж байгаа бөгөөд "Ахмад настны тухай" хуульд зааснаар жил бүрийн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө төрөөс олгодог уг тэтгэмжийг нэгдүгээр сард багтааж өгөхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Ахмад настны тухай хуульд заасан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог юм.
- 65-69 хүртэлх ахмад настанд 50000,
- 70-79 хүртэлх ахмад настанд 80000,
- 80-89 хүртэлх ахмад настанд 150000,
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөгийг жилд хоёр удаа олгож байна.
65 нас хүрч буй ахмадууд "Насны хишиг" авах хүсэлтээ EHALAMJ.MN, E-MONGOLIA цахим хуудсаар дамжуулан гаргах боломжтой аж.