БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг "үймээн самуун дэгдээсэн" гэж яллагдагчаар татжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг "үймээн самуун дэгдээсэн" гэж яллагдагчаар татжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн өнгөрөгч арванхоёрдугаар сар /2024.12/-д дайны байдал зарласантай нь холбогдуулж түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, цагдан хориод байгаа юм. Тэгвэл түүнийг аатуулагдах хугацаа нь дуусахаас нэг хоногийн өмнө өчигдөр /2025.01.26/ "үймээн самуун дэгдээсэн" гэх үндэслэлээр БНСУ-ын прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан байна. Учир нь Сөүл хотын шүүх Юн Сок Ёлийн хорих хугацааг сунгах прокурорын хүсэлтэд татгалзсан хариу өгөөд байгаа аж.