ОХУ-ын холбоотон Беларусь улсад өчигдөр /2025.01.26/ ерөнхийлөгчийн сонгууль болж урьдчилсан дүнгээр А.Лукашенко 86.82 хувийн санал авч ялсан гэж тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдэгдсэн байна.
Харин Беларусийн Либерал ардчилсан намын дарга Олег Гайдукевич 2.02 хувь, бизнес эрхлэгч Анна Канопацкая 1.86 хувь, Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сыранков 3.21 хувь, Хөдөлмөр ба шударга ёсны бүгд найрамдах намын дарга Александр Хижняк 1.74 хувийн саналыг тус тус авсан бол, сонгогчдын 3.6 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгсөн гэжээ. Тэгвэл барууны орнууд Беларусийн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.