"Дүнжингарав" уралдаан буюу хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан "Морьтон" жагсаал Төв талбайд үргэлжилж байна. Тус жагсаалд "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, уяач Э.Улаанхүү тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Жагсагчид хаврын морин уралдааныг сэргээхийг шаардахын зэрэгцээ "No naadam" хөдөлгөөнийг мөн эсэргүүцэж байгаа аж. Жагсаал өнөөдөр /2025.01.25/ 17:00 цаг хүртэл үргэлжлэх аж.