Монгол Улсын иргэн Д.Нямжав гэгч нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр болохоор товлогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Д.Нямжавд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар ялласан байдаг юм.